БНХАУ-ын талаас хилээ хаасантай холбоотойгоор эм, эмнэлгийн хэрэгсэл ялангуяа нэг удаагийн тариур, антибиотикийн хомстол үүсжээ. Бусад эмийн хувьд тээвэрлэлттэй холбоотойгоор үнэ өссөн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Ахмад настан: Бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Тэтгэврийн бид 350 мянган төгрөгөөр 10 хоногийн хоол хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авч байна.
Эмийн санч: Хил хаасантай холбоотойгоор цаанаас ирж байгаа зарим эмийн үнэ дээр бид хувиа нэмж худалдаалж байна. Түүнээс бүх эмийн үнэ нэмэгдсэн гэж ойлгож болохгүй.
Эмийн санч: Эмийн хомстол үүсээгүй үнээ нэмээгүй, манайх даатгалаар өгдөг эмээ жирийн үетэй адил өгөөд явж байгаа. Натри шингэн сая хоёр гурван өдөр тасраад ирсэн. 3 болон 5 граммын тариур байхгүй байна.
Монгол эм импекс концерн: Хил хаасантай холбоотой бус монголын зах зээл дээрх нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийн хомстол 2020 оноос эхэлсэн гэж хэлж болно. Далайн тээврийн боомт болох Тяньжин боомтын ачаа тээвэр гацсантай энэ нь холбоотой. Коронвирусээс өмнө хэвийн горимд тус боомтоос сард 30-40 галт тэрэг буюу 400-500 контейнер ачигддаг байсан. Эрээний хил хаагдахаас өмнө тээврийн ачааллаас үүcж сард 2 вагон буюу 100 хүрэхгүй контейнер ачигдаж байсан. Энэ нь хомстол үүсэх гол шалтгаан болж байна. Одоогийн байдлаар дотоодын үйлдвэрлэгч хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байна. Хомстлын асуудал дээр холбогдох яам албаныхан, бүх эмийн компаниуд хамтарсан баг гарган шуурхай арга хэмжээ авч энэ сард яаралтай горимоор эмнэлгийн хэрэгслээ татан авахаар ажиллаж байна. Тээвэрлэлтийн зардал ихээр нэмэгдсэн харин компани үнээ дур мэдэн нэмсэн зүйл байхгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хятадаас эм тариагаа авдаг болжийно уу,