СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
TREND LIVE | 2021-10-21

TREND LIVE: Комедиан Д.Амартүвшин ба иргэн Т.Бадар-Ууган

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Ц.Монголхүү, Э.Одбаяр нарыг цагдан хорьж байгааг эсэргүүцэн Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байгаа иргэн Ц.Чинбаттай уулзахаар ирсэн комедиан Д.Амартүвшингийн нэгэн залуутай гар зөрүүлэн, улмаар цагдаагийн байгууллагад саатуулагдсан нь өчигдөр хамгийн их үзэлт ихтэй лайвын нэг байлаа. 

Монгол улсыг муухай харагдуулж байгаа хүмүүсийн "нэг"-ээр нэрлэгдсэн Д.Амартүвшингийн гар зөрүүлсэн залууг Т.Бадар-Ууган гэх агаад хөгжлийн бэрхшээлтэй нэгэн гэдэг нь өнөөдөр тодорхой боллоо.

Тэрээр "Үнэнээ хэлэхэд миний хувьд тэр зодоон бол жүжиг байсан юм аа. Амарааг би ашигласан юм. Амараа намайг уучлаарай. Чамайг тэг гэж чиний хамгийн хайртай хүн чинь захиалга өгсөн юм шүү. Би тэр хүнийг нэрийг хэлмээргүй байна" гэжээ.

Т.Бадар-Ууганы хэлсэнчлэн өөрөө цусны өвчтэй бөгөөд улс төрийн зорилгоор өлсгөлөн зарлаж, эрүүл биеэ золиосолж байгаа иргэн Ц.Чинбатыг хараад өрөвдсөнөөс хамаг хэрэг үүджээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.