Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль 13:00 цагийн байдлаар 42.76 хувийн ирцтэй байна
Монгол Улсын Их Хурлын 18 болон 28 дугаар тойргийн нэмэлт сонгуулийн 13:00 цагийн ирцийн мэдээллийг танилцуулж байна.
28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 114,001 хүн бүртгэлтэй байгаагаас 13:00 цагийн байдлаар 48,742 буюу 42.76 хувь нь саналаа өгчээ. "Түр хасав" тэмдэглэгээтэй 8,973 хүн байна.
Харин 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 50,752 хүн бүртгэлтэй байгаагаас 20,026 нь буюу 39.46 хувь нь саналаа өгөөд байгаа юм. "Түр хасав" тэмдэглэгээтэй 743 хүн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.