Д.Ганбат: АН-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан тул С.Тувааныг намын гишүүнээс хаслаа
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “АН-ын бүлэг, АН-ын гишүүдийн цөөнхийн бүлгийн эрх ашгийг хангаж, мэдээлэл хүргэхгүй байгаад МҮОНРТ-д харамсаж байна.
Нөхөн сонгууль дуусаагүй байна. Харамсалтай нь 30 хувийн ирцтэй сонгууль явагддаг болжээ. Хууль нь тийм юм байна.
Монгол төрийн хоёр багана болсон МАН, АН хоёр намын дүрэмтэй. АН-аас надад албан бичиг ирсэн. АН-ын Үндэсний дүрмийн хорооны тогтоолоор АН-ын гишүүн Ц.Туваан нь намын гишүүний үүргээ биелүүлээгүй тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасаж, сахилгын шийтгэл оноосон байна.
С.Туваан нь намын гишүүний үүргээ зөрчиж, намын эсрэг үйл ажиллагаа явуулсан тул намын гишүүнээс хасах шийдвэрыг АН-аас гаргалаа.
УИХ-ын тухай хуульд намын бүлэгт тухайн бүлэг, нам эвслээс сонгогдсон гишүүн орно гэсэн байдаг. Тиймээс бие даан дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд бүлгийн хуралдаанд оролцох боломжгүй. Тэгэхээр бие даан УИХ-д орж ирсэн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлэгт байх боломжгүй болж байна. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болгосон. Түүнчлэн намын гишүүнээс хасагдсан С.Туваан намын бүлэгт харьяалагддахгүй болж байна. Иймд УИХ дахь АН-ын бүлэг 10 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулна. Энэ бүх шийдвэр хуулийн дагуу гаргасан гэдгийг дурдлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.