АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд | 2 хоногийн өмнө

Нум сумаар зэвсэглэсэн этгээд таван хүнийг хороожээ

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 хоногийн өмнө

Норвеги улсын Конгсберг хотод нум сумаар зэвсэглэсэн эрэгтэй халдлага үйлдэж таван хүний амийг хороож, хоёр хүнийг шархдуулжээ. .

Халдлага үйлдсэн сэжигтэн Данийн иргэн бөгөөд 37 настай ажээ. Цагдаа нар сэжигтнийг баривчлан саатуулсан байна. Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг аймшигт хэрэг гарсныг мэдэгдэж, "олон хүн айж эмээж байгаа ойлгож байна, цагдаа нар байдлыг хяналтандаа авсан тул эмээх хэрэггүй" гэжээ.

Конгсберг хотын хэвлэлд нийтэлснээр гэмт этгээд . Гэрчийн ярьснаар сэжигтэн мөрөндөө нум үүрч, гартаа сум барьсан байжээ. Удалгүй дэлгүүрт үймж, үйлчлүүлэгчид зугтааж эхэлсэн бөгөөд тэдний дунд хүүхдээ гартаа тэвэрсэн эмэгтэй ч байсан ажээ.

Хэргийн нотлох баримтыг цуглуулж байгаа тул иргэдийг гэрээсээ аль болох гарахгүй байхыг цагдаа нар уриалсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.