СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-10-14

🔴 LIVE: НОК: Сүүлийн 24 цагт 117 сурагч, цэцэрлэгийн 11 хүүхэд халдвар авсан нь батлагдсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нийслэлийн онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал, эмнэлгийн орны хүрэлцээ, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: 

-КОВИД-19 халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд хүнд болон нэн хүнд хүмүүсийн эзлэх хувийн жин нэмэгдэж байна. Эрсдэлтэй, зайлшгүй, цаашид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүс эмнэлэгт 18 хувийг эзэлж байгаа.

. Гуравдугаар тунгийн дархлаажуулалт сүүлийн долоо хоногт нэмэгдэх хандлагатай байгаа нь сайн үзүүлэлт юм. 

Иргэдийн нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах нь нэмэгдсэн. Нэмэлт дархлаажуулалтын хүртээмжийг нэмэх арга хэмжээг авч байна. Ковид-19-тэй зэрэгцэн улирлын томуугийн дэгдэлт байгаа. Хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинжуулалтад хамруулсан. Мөн жирэмсэн эхчүүдийн вакцинд хамруулсан.

Амралтын өдрүүдэд оюутны байранд очиж, дархлаажуулалтыг хийж байна. Энэ үйл ажиллагаанд оюутнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Ням гарагт вакцинжуулалт хийхгүй. Иргэд даваагаас бямба гараг хүртэл иргэд өөрт ойрхон цэг дээрээ очиж вакцинаа хийлгээрэй. Хоёр долоо хоногийн өмнөөс эмнэлгүүдэд ор зохилцуулалтын багийг ажиллуулж эхэлсэн. Өчигдрийн байдлаар 511 иргэнийг эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэж үзсэнээс нийт 485 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. Үлдсэн иргэд хэвтэх төлөвлөгөөнд ороод хүлээж байна.

. Бүрэн цахимд шилжсэн сургууль нэг, цэцэрлэг нэг байна. Түүнчлэн хагас цахим шилжсэн сургууль, цэцэрлэг мөн нэг нэг байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
2 жилийн өмнө
66.181.161.6

энэ засаг төр үхүүлэхийг үхүүлж өвчилсөн нь өвчний сүг болж монгол иргэд 5 жилийн дараа хэд нь үгүй болох болоо....хөгшчүүлж өнгөрч ирээдүйн хайран хүүхэд залуучууд...засаг өөрчлөгдвөл гайгүй толгой гарахгүй юм байхдаа...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.