ЦЕГ: Талийгаач эмэгтэйн нас барсан шалтгааныг тогтоох ажиллагаа үргэлжилж байна
"Бясалгалд яваад сураггүй болсон эмэгтэйн цогцос олдсон" талаар бид өмнө нь мэдээлсэн. Албаны эх сурвалжаас энэ талаар тодрууллаа.
Тодруулбал, Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт, жорлонд эмэгтэй хүний цогцос байж болзошгүй байна гэдэг дуудлага мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагын шуурхай дуудлагын утсанд иржээ.
Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад “Тэнгэрийн энерги бясалгалын төв орчмоос 2020 оны долдугаар сарын 31-нд сураггүй алга болсон, ХУД орших суух хаягтай, 25 настай эмэгтэй, О-гийн цогцос болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ”.
ЦЕГ-ын эх сурвалжийн хэлснээр “Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж, нас барсан шалтгааныг тогтоох ажил яг одоо үргэлжилж байна. Талийгаач өөрөө уг жорлонд санамсаргүйгээр унаж нас барсан уу, эсвэл хэн нэгэн этгээд амь насыг нь хохироогоод уг жорлон руу хаясан уу гэдэг нь шинжилгээгээр тогтоогдоно” гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.