СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сөрөг тайлбар: Чингэлэг тээврийн терминалийн үйл ажиллагаанд Хятад жолооч оролцоно, оролцохгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 жилийн өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар өнгөрсөн есдүгээр сарын 21-нд Өмнөговь аймгийн Гашуунсухайтын хилийн боомтод барьсан “Чингэлэг тээврийн терминал”-ийг хүлээн авч байлаа.

Уг терминалаар дамжуулан жилд найман сая тонн нүүрсийг БНХАУ руу гаргах боломжтой боллоо тухайн үед Ерөнхийд сайд мэдэгдэж, манайхан хэрдээ л хөл хөөрцөг болцгоон баярлаж байсан.

Гэвч БНХАУ-ын тал та нар наад терминалаа хийхдээ бидэндтэй өмнө нь зөвшилцөөгүй гэдэг үндэслэлээр өнөөг хүртэл нүүрс тээврийн ажлыг эхлүүлсэнгүй. Тэр ч бүү хэл уг терминал дээр байгаа нүүрсийг зөвхөн хятад жолооч нараар хийлгэх тохиолдолд үйл ажиллагааг нь эхлүүлнэ хэмээснээс үүдэн Хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд дарга Н.Амарзаяа, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар эсрэг тэсрэг байр суурь илэрхийлснийг “Сөрөг тайлбар” булангаараа хүргэж байна.

Хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд дарга Н.Амарзаяа

“Чингэлэг тээврийн терминалд зөвхөн монгол жолооч нарыг оролцуулах бэлтгэл ажлыг Хилийн боомтын бүрэн эрхт захиргаа хийж байгаа. Энэ ажилд зөвхөн монгол жолооч нарыг оролцуулах ажлыг бид бодлогын түвшинд хийж байгаа” гэсэн бол

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

БНХАУ-ын тал Чингэлэг тээврийн терминалийн үйл ажиллагааг харилцан ярилцаж байгаад эхлүүлье гээд байхад яагаад тэгэхгүй байгаа юм. Гашуун сухайт боомт дээр байгаа найман сая тонн нүүрсийг зөвхөн хятад жолооч нараар гялс татуулъя гээд байхад яагаад хийлгэхгүй байгаа юм. Энэ терминалийг ажиллуулаад эхэлбэл уртын тээвэр чинь ажиллаад эхэлнэ шүү дээ хэмээн чуулганы танхимд мэдэгдсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.191.67

Эргүү мэдрэл гацаанууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.