СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Э.Одбаярыг юуны учир 30 хоног цагдан хорив

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
2 жилийн өмнө

“Зон олны нам”-ын дарга Э.Одбаярыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг өчигдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргав.

ЦЕГ-ын дарга Ж.Болд өчигдөр мэдээлэл хийх үеэрээ Э.Одбаяр нар нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р анги руу хүч хэрэглэн дайран орж, тус ангид саатуулагдаж байсан Д.Монголхүү гэгчийг “оргуулсан” мэтээр их л сүржин мэдээлэл хийсэн тул уг үйлдэлд нь шүүх таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээ авч дээ хэмээн иргэд бодсон.

Гэвч Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээс харвал Э.Одбаярыг “шоронгоос хүн оргуулсан” гэх онц ноцтой гэмт хэргээр бус харин “2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин хэрэгт холбогдсон” хэмээн буруутгаж, 30 хоног үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан байлаа.

 

Шүүхийн шийдвэрийн талаар мэдээлдэг албан ёсны фэйсбүүк пэйж хуудас

Учир нь Э.Одбаяр нь өөрийнхөө фэйсбүүк хуудсаар дамжуулан 2021 оны аравдугаар сарын 05-ны өдөр Сүхбаатарын талбай дээр байхдаа доорх лайв бичлэгийг дамжуулжээ. 

Уг бичлэгт “Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид түүнд прокурорын зарлан дуудах хуудсыг хүргүүлж байгаа нь гарах бөгөөд Э.Одбаяр намайг зарлан дуудаж буй үндэслэлээ танилцуулчих хэмээн өөдөөс нь хэлдэг. Улмаар цагдаагийн алба хаагч “би ажлаа хийж явна чи аятайхан байгаарай” хэмээн сүрдүүлэхэд нь “чи ажлын цагаар л ажлаа хий. Одоо ажлын цаг тарчихсан байна. Битгий миний биед хүрээд бай. Би Дорнод аймагт бусдад хэрцгийгээр машинд дайруулсан залуугийн бичлэгийг гаргасныхаа төлөө яагаад эрүүгийн гэмт хэрэгтэн болох ёстой юм” хэмээн хэлж буй нь гардаг.

Уг бичлэгийг цацсанд цагдаагийн алба хаагчид түүнд машид "зэвүүцэж", Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” хэмээн Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа Нийслэлийн прокурорын газраар уламжлуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр хүргүүлсэн байна.

Шүүх Э.Одбаярыг Эрүүгийн хуулийн 13.14-өөр цагдан хориулъя гэх саналыг огт хэрэгсэж үзээгүй бөгөөд харин "Э.Одбаяр нь 2021 оны наймдугаар сард Дорнод аймагт болсон маш ноцтой ослыг олон нийтэд дэлгэснийхээ төлөө “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан” байна. Тэрхүү арга хэмжээ нь дуусаагүй байхад “илт худал мэдээлэл тараасан” гэх хэрэгт нэмж холбогдсон тул өмнө авсан арга хэмжээг өөрчилж, 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан" байв.

Үүнээс үзвэл “Зон олны нам”-ын дарга Э.Одбаяр нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р анги дайрч орж, хүн сулласан гэх асуудалд огт шалгагдаагүй бөгөөд “Бусдын эрүүл мэндийг санаатайгаар хохироосон үйлдлийг олон нийтэд илчсэнийхээ төлөө” 30 хоног цагдан хоригдсон нь тодорхой байна. Э.Одбаярыг дэлгэсэн Дорнод аймагт үйлдэгдсэн гэмт хэргийн бичлэгийг үзнэ үү.

 

Э.Одбаяр манай телевизэд өмнө өгсөн ярилцлагадаа “Дорнод аймагт болсон тэрхүү аймшигт ослыг үйлдсэн хүн тус аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгийн тэргүүлэгч М.Бас-Эрдэнэ” гэх хүн учраас түүнийг энэ мэтчилэн шүүх цагдаагаар “дарамтлуулж” байгаа хэлсэн билээ.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.25.196

muu davardsan het davrah uzeltei batsaaniig ym uzuul medruul

Зочин
2 жилийн өмнө
59.153.115.183

Цагдаа нар чинь шаардлагатай үед цаг наргүй ажилладаг гэдгийг мэдэхгүй баймааргүй юм даа ярьж байгаа нь яасан хэгжүүн байнаа Одбаяр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.