СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-06

АМГТГ: Газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Өчигдөр/2021.10.05/-ны шөнөөс эхлэн иргэд АИ-92 автобензин дуусах сургаар ШТС-уудад дугаарлах болсон. 

Уг асуудалтай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газраас албан ёсны тайлбар гаргажээ. Уг тайлбарт АИ-92 автобензиний тав хоногийн нөөцтэй байгааг дурдсан байна. 

Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэвэл: 

Цаашид хоёр улсаас шатахууны татан авалтыг хэвийн үргэлжлүүлж
Харин БНХАУ-аас энэ сард 12700 тонн шатахуун оруулж ирэхээс эхний 50 вагон 4-ны өдөр орж ирсэн ба дараагийн 100 вагон буюу 5000 тонныг Замын-Үүдийн Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид шилжүүлэн ачиж, АИ-92 автобензинийг буулгахаар ажиллаж байна.

Өмнөд хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ 24 цаг бүтэн ээлжээр ажиллаж, өдөрт 50 вагон бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот руу нийлүүлж байна.

Мөн ОХУ-аас 10 дугаар сар гарснаас хойш 02-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компаниас 13 вагон 787 тонн, 10 сарын 3-ны өдөр 5 вагон 302 тонн, 10 сарын 4-ний өдөр 368 тонн, 10 сарын 5-ны өдөр 542 тонн газрын тосны бүтээгдэхүүн ачигдсан бөгөөд эхний ээлжийн бүтээгдэхүүнүүд импортлогчдын агуулахуудад бууж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 7 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд 5 хоногийн ердийн нөөцтэй, нийлүүлэлт хэвийн явагдаж байна.

УУХҮЯ, ГАЗРЫН ТОСНЫ БОДЛОГЫН ГАЗАР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.