СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-03

Өрхийн эрүүл мэндийн төвд дэмжлэг үзүүлэх сайн дурын автомашинтай жолооч та үүнийг уншаарай!

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Ажилтны хариуцах ажил, үүрэг:
Коронавируст халдвар (Ковид-19)-ын тандалт, хариу арга хэмжээ, үйл ажиллагаанд өөрийн тээврийн хэрэгслийг ашиглаж өрх, тосгоны эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллана. Ажлын хүрээнд гэрийн хяналт хийх, эмийн багц хүргэх, нөөц татан авалт хийх, шинжилгээ авах зэрэгт эрүүл мэндийн ажилтныг тээвэрлэх болон шаардлагатай тохиолдолд батлагдсан тохиолдлыг эмнэлэгт хүргэнэ.

Ерөнхий нөхцөл:
• Коронавируст халдвар /ковид-19/-ын тархалт, ӨЭМТ-ийн ачааллаас хамаарч ажиллах газрын хуваарийг Нийслэлийн Онцгой комиссоос 7 хоног бүр хийнэ.
• Долоо хоногт 6 өдөр ажиллана, ажлын цаг 09 цагаас эхэлж ӨЭМТ-ийн тухайн өдрийн ажил дуусах хүртэл ажиллана.
• Урамшууллыг 1 өдрийн 50000 төгрөг байхаар тооцож, 14 хоног тутам олгоно /Хүн амын орлогын албан татвар болох 10 хувийг суутгана/.
• Шатахууны зардалд 1 өдрийн 20000 төгрөг олгоно.
• Нэмэлт шатахуун, хоол, хамгаалах хувцас хэрэгслийг тухайн ӨЭМТ хариуцана.
Дээрхи нөхцлийн дагуу ажиллах боломжтой иргэд дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. Эмч, дадлагажигч эмч, сувилагч бол давуу тал болно.

Цахимаар бүртгүүлэх: https://forms.gle/4rqrmh4dWKDuuv7G8

Мэдээлэл авах холбогдох утас: 11-321731 Нийслэлийн Онцгой Комисс

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.