Т.Дэлгэрмөрөнг БЗД-ийн цагдаагийн хэлтэст саатуулжээ

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн иргэн Т.Анандааг дарамталж, сүрдүүлж буй бичлэг өчигдөр /2021-09-29/ сошиал орчинд тавигдсан. Энэхүү хэрэгтэй холбогдуулж Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Цагдаа нар эхний ээлжинд иргэн Т.Анандаагаас мэдүүлэг авч, аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн бөгөөд дуучин Т.Дэлгэрмөрөнгөөс мэдүүлэг авчээ. Одоо Т.Дэлгэрмөрөнг эрүүлжүүлэх, саатуулах төвд түр саатуулж буй ажээ. 

Энэхүү хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”-д зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.