СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-17

🔴 LIVE: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Power Construction Corporation of China Ltd” компани шалгарчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг БНХАУ-ын тэрбум сая долларын хөрөнгө оруулалтаар барина.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр "Power Construction Corporation of China Ltd" компани шалгарсан байна. Тус компани нь усан цахилгаан станцын чиглэлээр мэргэшсэн, дэлхийд тэргүүлэгч компани аж.

Энэхүү төслийн ажил нь ирэх жилийн 4 дүгээр сард эхлэх төлөвтэй байгаа бөгөөд нийт 61 сар үргэлжлэх гэнэ. Гэрээ байгуулагдсанаас хойш "Power Construction Corporation of China Ltd" компанийн зүгээс тодорхой хэмжээний бэлтгэл ажлыг хангах байна.

Мөн тус станц нь зөвхөн баруун гурван аймгаар хязгаарлагдахгүй, Увс, Говь-Алтай болон төвийн бүсийн эрчим хүчний системд ч дэмжлэг үзүүлэх боломжтой байна. Ингэснээр энэ нь Монгол Улсад өмнө нь баригдаж байгаагүй их хүчин чадлын цахилгаан станц болох юм.

бөгөөд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь үүнийг 100 хувь хааж, эрчим хүчээ дотоодоосоо хангах техникийн боломж нь бүрдэнэ гэсэн үг юм. 

Түүнчлэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийсэн бөгөөд үүнийхээ үр дүнг зээл олгож байгаа Хятадын банканд хүргүүлсэн байгаа. Тус банкнаас уг судалгааг үнэлж үзээд, байгаль орчны хувьд сөрөг тал байхгүй гэж шийдвэрлэн, зээл олгосон аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.