СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-15

С.Энхболд: Халдвар авсан иргэний тоогоор 160 мянган төгрөгийг Өрхийн эмнэлгүүдэд олгож байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан дээр ковидын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

-Улсын хэмжээнд 279 мянган хүн коронавирусийн халдвар авчээ. 20700 орыг дэлгэн эмчилж байна. Мөн гадуур 40 мянга гаруй хүнийг эмчилж байна. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 2000 гаруй хүн байгаагаас 315 нь нэн хүнд байна. 900 гаруй хүн нас барсан байна.

Вакцинжуулалт 1-р тун 69,1, 2-р тун 65,1 хувьтай байна. 3-р тун эхлүүлснээс хойш 213 мянган хүн буюу зорилтот бүлгийн иргэдийн 11 хувь нь 3-р тундаа хамрагджээ.

-Хүнд өвчтөнөө эмнэлэгт авахгүй байна гэх гомдол их байна?

-6-р сарын 2 дахь давлагааны үед 14500 ор дэлгэсэн ажилласан. Энэ үед 30500 хүн гэрийн хяналтанд, эмнэлэгт 14 мянган хүн эмчлүүлж байсан бол одоо дельта хувилбарын давлагаанд 21 мянган ор дэлгэн ажиллаж байна. Гэхдээ эрмбэлэлт хийж ажиллах шаардлагатай байна. Гэсэн хэдий ч ард иргэд бухимдалтай байна. Эмнэлэгт хэвтэх хүсэлт их байна. Гэрээр бол хүчилтөрөгчийн хэрэгцээгүй хүмүүс эмчлүүлж байна.

-Арбидолыг ковидын эмчилгээнээс хассан уу. Өөр ямар эмээр орлуулах вэ?

-Арбидолыг ковидын эмчилгээнээс хасаагүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээнээс хасаж, өргөн хүрээний үйлчилгээ рүү оруулсан. Ингэснээрээ ганцхан ковидын үед биш бусад вирусийн халдварын үед ч хэрэглэх боломжтой болж байгаа юм.

-Эмийн багц нь хүмүүстээ хүрч чадахгүй байна гэх гомдол их байна. PCR шинжилгээ өгөх гэсэн иргэд олон байгаа ч мөн л хүрэлцэхгүй байна. Ямар зохицуулалт хийх вэ?

- Тухайн төсөвт нь иргэнд өгөх багц, түргэвчилсэн шинжилгээ өгөх ч төлбөр багтсан.

Иргэн өөрийгөө халдвартай гэж үзвэл Өрхийн эмнэлэг дээрээ очоод түргэвчилсэн шинжилгээ өгөх бүрэн боломжтой.

ЭМЯ-ны дэргэдэх Эм хэрэгслийн судалгааны байгууллага бий. Нөөц хангалттай байх ёстой.

-3-р тунгийн нөөц хэр байгаа юм бэ. Өмнөх хоёр тунтайгаа ижил вакцин хийлгэх хүсэлтэй иргэд хүлээгээд байна?

-Нөөц бэлдсэн. 790 мянган тун вероселл, 550 мянган тун файзер агуулахад байна. Мөн энэ 9-р сард дахиад 990 мянган тун файзер татан авна. 1,2 сая файзерыг мөн 4-*р улиралд татаж авах хуваарьтай. Астразеникаг бид хариуц арга хэмжээний үед ажилласан хүмүүст хийсэн. Одоо дахиж астразеника хийлгэх хүсэлт тавьсан хүн алга байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.68.105

Өрхөөр дамжуулахаар чинь бөөн хүнд суртал, ЭМД р эмийн сангаас шууд авчихаж болохгүй юу

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.2

Urhiin emnelegtee hurj bas irgeddee hurj ajillaach yun 160000mynga

tuya
3 жилийн өмнө
202.126.89.151

yun 160 mynga we. 20 hvrehgvi myngan tugrugnii em ogch blaa sh dee.ene ih owchnii hajuugaar ard tvmnee shulj idchihiimaa.ichdeggvi muusain durakuud yumaa.busad emiig ni bid nar oorsdoo awch bgashdee.arai2

Зочин
3 жилийн өмнө
59.153.112.203

160000 төгрөг өрхүүдэд олгож байгаа гэх юм өрх эмийг дутуу өгөөд өөрсдөө заримыг авч байгаа..хувиараа авсан мөнгийг өгөх юмуу, эсвэл эмийн гүйцээж өгдөг болох юмуу зарим улсууд мөнгөгүй эмээ авч байгаа .үүнийг юу гэж бодож байна..эмээ дутуу авч байгааг мэдэж байгаа юу,?

Зззз
3 жилийн өмнө
202.126.89.175

10ширхэг витД 10ш витЦ нэг трупп пара тгээд одоо 160000 уу хаана нь ямар гуйлгачин идээд байнаа

Зочин
3 жилийн өмнө
64.119.27.230

За битгий ингэж хуцаарай энэ луйварчингийн фб байна уу.хаана тэр 160 мянга байнаа.хуцдаг луйварчингууд.шат шатандаа идсээр ард иргэдэд 20к л ирж байгаа байх зарим нь бүр аваа ч үгүй.өөрсдөө тестээ авч эмээ авсан шүү ёстой шаагаад байгаараа

Зочин
3 жилийн өмнө
139.5.216.153

Ковид туссан хүндээ вирус устгах Арвидол эмээ өгөхгүй хэдхэн Д.С витамин өгчихөөд 160.000 ₮ үү . Хэдэн сар Д.С витаминаа ууссаар байгаад Ковид туссан хүмүүсд энэ витамин чинь үйлчлэх юм уу. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийнхээ уудаг эмийг ядаж өгөө ч тариа нь ч дүүрч больё. Ядаж Арвидол Ливофлаксацинаа өгөөч ээ

Ковид
3 жилийн өмнө
122.201.31.219

Өрхийн эмнэлэг өөрсдөөс нь тэст авахуулж үздэг юум бна лээ мөнгөгүй болсон бхаа эмч өгөхгүй бна харин гэрээр ирж үзнэ гэсэн нь талархууштай манай хан уулын өрхийн эмч сайн ажиллаж бна

Zochin
3 жилийн өмнө
103.140.11.240

Songin hairhan duurgiin 1 r khoroo 1 r havital bolchloo gehed 30000 r turgevchilsengeer uzen, huriaraa avaad uzeed ileruulseniig tootsohgui, esvel gaduur ungui shinjilgee avch bgaa gazruudaar shinjilgeegee ug gej bnlèe. Haldvar avtsan bj magadgui gej bgaa hund iim l hariult ugch bnleedee, ug uildel zuruud bnsht ta nariin

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.