TREND LIVE: Д.Мөнх-Эрдэнэ: Э.Бадар-Уугаан чи МҮОХ-оос хулгайлсан эмнэлгээ Х.Нямбаатараар хамгаалуулах гэж байгаа юм уу
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр МУГТ Э.Цэндбаатарт 50,000,000 төгрөгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэж, улмаар Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хатуухан үг хэлснийг TREND LIVE онцолж байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ:
Э.Бадар-Ууган минь ээ, чамд Монголын төр сар бүр өндөр цалин олгож байгаа. Өгч болох төрийн өндөр бүх гавьяа шагналыг чамд олгосон. УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү хүртэл “Дүнжингарав” худалдааны төвийнхөө лангуунаас чамд өгснийг нь чи түрээслээд идэж байгаа байгаа шүү дээ. Чи юу дутлаа гэж МҮОХ-ны газар дээр баригдсан сэргээн засах эмнэлгийг тууж байгаа юм. Тэр эмнэлэгт чинь сэтгэл зүйч, судлаач, спортын эрүүл мэндийн салбарынхан ажиллах ёстой байсан. Э.Бадар-Уугаан чи сайн тамирчин болохоос сайн менежер биш. Чи боксын холбоог олон жил худалдаж идлээ. Энэ холбоогоо чи “Ажнай” Д.Бат-Эрдэнэ дээр, “Эрдэнэс силвер” ТӨХК-ийн захирал Т.Мөнхбаярт хүртэл барьж очсон байна лээ. Тэгээд одоо болохоор Хууль зүйн сайд Х.Нямбаатар дээр Монголын боксын холбоог барьж очсон байна. Чи МҮОХ-ны хашаанд байгаа улсын эмнэлгийг хулгайлж, хууль зөрчсөн үйлдлээ чи Хууль зүйн сайдаар хамгаалуулах гэж байгаа юм уу. Би чамд үнэхээр гомдож байна. Чи яачихсан шуналын бузар вэ.
Хууль зүйн сайд Х.Нямбаатараа чи өөрийнхөө үндсэн ажлаа л хий л дээ. Сонгинохайрхандаа сургууль цэцэрлэгээ барь. Өнөөдөр монгол хар тамхины хэрэглээ замаа алдсан байна. Чи энэ ажлаа хий л дээ. Саваагүй нохой саранд хуцна гэгчээр боксын холбоог авдаг нь юу вэ.
Тэгээд гонгиноод л. Бодит үнэнг хэлсэн сэтгүүлчип боксын холбоогоо өгнө ч гэх шиг. Чи авч чадахгүй бол бидэнд өгчих. Бизнесменүүд бид хангалттай аваад явчихаж чадна. Би чамайг бодвол менежментийг 10 жил судалсан менежер хүн. Чи боксын холбоог авангуутаа л хүн хөөхөөс ажлаа эхэллээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг юм. Чи том холбоог авч явж чадахгүй. Би чам шиг хувийн сургууль төгсөөгүй. Чи монголын хамгийн чадваргүй хүн шүү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.