СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-15

🔴 LIVE: Г.Буяндорж, Т.Ариунаа нар хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл тэмцэхээ илэрхийллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж болон түүний гэргий Гавьяат жүжигчин Т.Ариунаа нар өнөөдөр /2021.09.15/  Улсын Ерөнхий прокурорын газрын /УЕПГ/  гадна хонгилын прокуроруудын авлигын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж: 2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Дээд шүүх үзсэн.  

Тиймээс би прокурорын байгууллагад энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариу ирээгүй. Иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдэх үүргээ прокурорын байгууллага шийдэхгүй, ёс зүйн хороогоо хуралдуулахгүй байна. Миний  гаргасан гомдолд нэр дурдагдсан Ц.Батболдыг дүүргийн прокуророос УЕПГ-ын хэлстийн дарга болгон дэвшүүлсэн. Үүнээс харахад прокурорын байгууллага дотооддоо ёс зүйн хариуцлага тооцож чадахгүй болж. 

Тиймээс би Ц.Батболд прокурорт ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь түдгэлзүүл, мөн намайг залилсан этгээдүүдтэй холбоотой 25 тэрбум төгрөгийн залилангийн хэргийг шүүх рүү шилжүүлэхийг шаардаж энд хугацаагүй суулт зарлаж байна.

Намайг залилсан этгээдүүдийн хэргийг шүүх рүү явуулахгүй байгаа УЕПГ-ын газрын орлогч М.Чинбат гэж хүн бий. .

Энэ хэргийн тухайд цагдаагийн байгууллага хоёр удаа шалгаад эрүүгийн хэрэг үүсгэн шүүх рүү шилжүүлэх санал удаа дараа гаргасан боловч Ц.Батболд тэргүүтэй прокурорууд үүнийг хамгаалаад энэ хэргийг шүүх рүү шилжүүлэхгүй. Энэ хэрэгтэй холбоотойгоор намайг болон миний гэр бүл, ах дүү нарыг 10 жил шалгаж, залхаан цээрлүүлж, хүний эрх, эрх чөлөөл уландаа гишгэж байна.

Хонгил яаж үүссэн талаар схем дээр тайлбарлая. Намайг яагаад прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар шалгаж байгаа юм бэ. Ц.Батболд гэдэг хүн прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрын дарга байсан байхгүй юу. Тэгэхээр жирийн бизнесмений хэргийг тийшээ болгоод өөрийнхөө хүрээний шавь нараар шалгуулж байгаа юм. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрын даргын шавь нар бүгд шалгаад хянаж байгаа нь прокурор нь прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрын мөрдөгч байсан прокурор Ж.Сандагсүрэн энэ хэргийг хянаж байгаа юм.

Шүүх дээр очно. Ял өгнө. Ял өгөнгүүт нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч С.Батжаргал мөн прокурорын дэргэдэх мөрдөгч байж байгаад шүүгч болчихсон. Өмгөөлөгч нь нөгөө энэ З.Шүрэнчулуун байна. Миний хөрөнгийг булаахад өмгөөлөгчөөр орж ирнэ нь. Ингээд шүүгч, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч нар нь Ц.Батболдын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах үйлдэлтэй үүсгэлийн хонгилын прокурорууд.

Энэ тохиолдол биш. Тавын таван хүн бөөгнөрөөд зохион байгуулалттай орж ирээд хүрээ үүсгэсэн. Нийслэлийн прокурор намайг залилсан С.Билэгтэд холбогдох хэргийг шүүх руу явуул гэж шийдсэн байхад Улсын прокурорын Ц.Алдархишиг явуулахгүй өнөөдрийг хүртэл шийдвэр гаргаж байгаа юм. Ц.Алдархишиг нь мөн прокурорын дэргэдэх мөрдөгч байсан. Одоо Улсын прокурорт мөрдөгч хийж байгаа. . Энэ хонгилын системийг илчлээд гаргаж ирсэн нь би байна. Энэний цаана өчнөөн хүний аж амьдрал нь дуусаж, зарим нь амь насаа алдаж, гудамжинд зарим нь архичин болж, амьдралын итгэлээ алдаж байна. Эд нар үүнийг үл тооно. Ийм төрийн сэтгэл санааны яргалал үйлддэг. Сэтгэл санаа, эдийн засаг, залхаан цээрлэл үйлддэг. Хүний нэр төрийг уландаа гишгэдэг ийм систем өнөөдөр ноёлсон.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа: Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц хүн нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ.. Бид энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан. Бидний бүтээн байгуулсан хөрөнгө дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучхаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.