Өнөөдөр коронавирусийн эсрэг вакцин хийх 40 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр буюу 2021.09.15-нд Улаанбаатар хотод суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 6,266 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 195, II тунд 692, нэмэлт сэргээх тунд 5,617, нийт 6,504 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.2 хувьд хүрчээ.

Зорилтот бүлгийн буюу 2841 (23.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 64.329 (72.4 хувь), 16-17 насны 25.527 (75.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн хаяг:

sejdz2 241389017 3007156612894631 2735951164863450284 n x974

m9b68t 242007082 3007156509561308 493030030800826473 n x974

ildk76 242027920 3007156432894649 6470171587578346503 n x974

fynpgw 242023006 3007156592894633 6263544610811574999 n x974

aou3hz 241860266 3007156392894653 1681494745332378888 n x974

0xdcvj 241837827 3007156486227977 4855590826924091040 n x974

6l4nxu 241967447 3007156416227984 5599641037456858470 n x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.