АНУ болон олон улсын эрдэмтэд вакцины гурав дахь тунг дэмжихгүй байна

АНУ болон олон улсын тэргүүлэх эрдэмтдийн баг одоогоор олон нийтэд коронавирусийн вакцины нэмэлт тунг тарих шаардлагагүй гэж үзэж байна. Эрдэмтэд энэхүү дүгнэлтийг одоог хүртэлх шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэн гаргасан бөгөөд үүнийхээ үр дүнг "The Lancet" сэтгүүлд нийтэлжээ. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ба АНУ-ын Хүнс, эмийн захиргааны албаны хоёр өндөр албан тушаалтнаас бүрдсэн эрдэмтдийн багийн хэлснээр Америкт батлагдсан коронавирусийн вакцинууд нь дельта хувилбар болон түүнээс үүдэлтэй хүнд хэлбэрийн өвчлөл, эмнэлэгт хэвтэх хэмжээний хүндрэлийн эсрэг өндөр үр дүнтэй хэвээр байгаа аж.

Тэд "Шинжлэх ухааны судалгаанаас харахад вакцины хүнд өвчлөлөөс хамгаалах чадвар өндөр хэвээр байгаа тул нийт хүн амын дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд вакцины тунг нэмэгдүүлэх шаардлага байхгүй. Вакцины нэмэлт тун нь цар тахлын одоогийн үе шатанд тохиромжгүй" хэмээн дүгнэн бичжээ.

feat covid vaccine bottles 2F98YBD

Эдгээр гаж нөлөө илрэх магадлал вакцины хоёр дахь тунгийн дараанаас нэмэгддэг бөгөөд гурав дахь тунг тарих нь хэтэрхий эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. 

юм. Түүнчлэн хоёр тун вакцины дараа хангалттай дархлаа тогтоогүй ба дархлааны систем нь суларсан хүмүүст нэмэлт тарилга хийх нь тохиромжтой хэмээн мэдэгджээ.

Тэгвэл АНУ-ын Засгийн газрын эрүүл мэндийн албан тушаалтнууд өнгөрсөн сард хорт хавдар, ХДХВ-ийн халдвартай хүмүүс болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдэд нэмэлт тарилга хийх зөвшөөрөл олгоод байгаа юм.

Эх сурвалж: CNBC

Орчуулагч: Г.Энхсаруул

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.