LIVETALK: Л.Цог: Н.Энхбаяр надаас 1,000,000$ нэхсэн учраас би тус намаас гарсан

Хууль зүйн сайд, УИХ-ын дэд дарга асан Л.Цог Livetv телевизийн "Live Talk" нэвтрүүлэгт оролцлоо. 

Л.Цог: МАХН-ыг шинээр эмхлэн байгуулахад би гар бие оролцож явсан. . Би УИХ-ын сонгуульд Эрдэнэтэд нэр дэвшээд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга болсны дараа . Намынхаа байрыг гаднын хүнээс авахдаа нэг сая ам.доллар өгөх ёстой байсан юм билээ. Түүнийгээ надаас нэхэж байх шиг. Би хаанаас олох юм. Хулгай хийх ёстой юм уу. Түүнээс эхэлсэн л дээ. Би тухайн үед "Чи яагаад надаас мөнгө нэхэж байгаа юм" гэхэд "Урдаас чи миний буянд УИХ-ын дэд дарга болсон" гэж хэлсэн. Би уурлаж, шатсан. Ингээд л үл ойлголцолд орсон доо. Намайг УИХ-ын даргын ажлаа өгөхийг шахаж байсан. Удалгүй намаасаа хөөсөн" гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.