Самарт яваад, сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй ниссэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг 7 дугаар сарын 22-ны 17:15 цагт Минжийн даваанд газарджээ.

Түүнчлэн Иргэдийн биеийн байдал хэвийн гэсэн мэдээллийг ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм.

Ийнхүү Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг тухайн өдрийн 19:30  цагт Улаанбаатар хотод газардсан байна.

Нөхцөл байдал ямар байсан талаар эрэн хайх, аврах бүлгийг ахалж явсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрайгаас тодруулахад, “Эрэн хайх, аврах бүлгийнхэн маань явахдаа ар гэрийнхэн болон цуг явсан иргэнээс газрын байршил, нөхцөл байдлыг сайтар тодруулж, эрэн хайх ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулсан. Иргэдийн биеийн байдал хэвийн. Сая ар гэрийнхэнд нь хүлээлгэж өглөө” хэмээн мэдээлжээ.

222014739 4090787290956417 4497215125008207824 n 1 70wwr5zp5m37x60xif77j9o3mnhi0or3jm97ypncf9c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.