- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Элэгний В, С вирус нь элгэнд амьдарч, үрэвсүүлж, хорт хавдар үүсгэдэг болохоос бусад талаараа хоорондоо маш ялгаатай вирус ажээ.
Энэ талаар "Хаппи веритас" эмнэлгийн захирал Ж.Амарсанаа дараах мэдээллийг өглөө.
Манай улсын хэмжээнд элэгний С вирусийг устгах үндэсний хөтөлбөр хэрэгжиж иргэдийн хувьд эрт илрүүлэг, эмчилгээ хийлгэж байгаа ч хангалттай хэмжээнд хүрээгүй байна. Статистик мэдээллээр элэгний С вирустэй 200 мянган иргэн байгаагаас өнөөдрийн байдлаар 30-40 мянган иргэн эмчилгээ хийлгээд байна. Харин үлдсэн иргэдийн хувьд эмчилгээнд хамрагдсан эсэх нь тодорхойгүй байгаа юм. Элэгний В вирус нь бүрэн устдаггүй. Харин вирусийн үржлийг дарангуйлдаг эмчилгээ хийдэг байгаа.
Иргэдийн хувьд элэгний В, С вирус нь хүнээс хүнд дамждаг гэж буруу ойлгодог. Ахуйн замаар халдварладаггүй. Харин вирустэй иргэний сахлын хутаг, шүдний сойзыг хамт хэрэглэсэн тохиолдолд халдварладаг. Түүнчлэн бэлгийн замаар тэр болгон дамждаггүй байгаа. Хаппи веритас эмнэлгийн хувьд элэгний вирусийг илрүүлэх шинжилгээг хийдэг байгаа. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалаар бүрэн эмчилдэг гэдгийг дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.