Энэ сарын 16-нд төрөөд 14 хоносон 37 настай эмэгтэй, коронавирусийн халдварын улмаас нөхөр, дөрвөн хүүхдээ орхин нас барсан талаар талийгаачийн нөхөр хэвлэлд ярилцлага өгсөн билээ.
Тэгвэл уг мэдээллийн дараа ӨМӨЗО-ны сайхан сэтгэлт хүмүүс түүний гэр бүлд туслахыг хүсэж манай телевизэд хандсан юм.
Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай балгас Баян овооны "ШОРООН ЗАМ" холбооны тэргүүн Уртнастын Эрдэнэмөнх Б.Зоригт болон түүний дөрвөн хүүхдэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж, цуглуулсан хандивыг манай телевизээр дамжуулан өглөө.
Б.Зоригт “13 жил ханилсан ханиа айхтар өвчнөөр алдсандаа харамсаад барахгүй нь. Бага хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Аав, ээж, ах дүү нар маш их тусалж байна. Хүүхдүүд маань одоогоор сэтгэл санааны хувьд зүгээр байна. Миний хувьд аль болох сэтгэл санааг өргөх үүднээс завгүй байлгаж байна даа. Яваандаа хүүхдүүд ээжийгээ өгүүлэх байхаа” гэсэн юм.
Өвөр Монголын ах дүү нартаа тусалж дэмжсэнд маш их баярлалаа хэмээсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Uguileh geej uguuleh gedeg chin yarih heleh gesen utgatai sh dee.urdaa yadaj bgaa hunii yarltslagiig zuv bicheech