? LIVE: Эртний сонгодог тууль "Илиада"-г монгол хэлнээ хөрвүүллээ

Эртний Грекийн Хомэр гээч суут найрагчийн Нийтийн тооллын өмнөх зургадугаар зуунд буюу барагцаагаар 2600 жилийн өмнө бүтээсэн алдарт “Одиссэй” хэмээгч хөлгөн туульсын бүрэн эх нь соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт диппломатч, улс төрийн зүтгэлтэн Д.Цахилгааны орчуулгаар өнгөрсөн онд хэвлэгдэн гарсан.

Тэгвэл Хомэрийн "Илиада"-г Д.Цахилгаан гуай монгол хэлнээ хөрвүүлэн Монсудар хэвлэлийн газраас хэвлэн гаргаж, өнөөдөр уншигчдын хүртээл болгов. Хомэрийн “Илиада” болон “Одиссэй” хэмээх хоёр туульс бол барууны уран зохиолын хамгийн эртний зохиол гэж үздэг.

204501179 397988738214868 2042977450073650205 n

Одиссэй нь 2600 гаруй жилийн өмнө бичигдсэн, үйл явдал нь одоогийн газар дундын тэнгис, Балканы хойг хавьцаа өрнөж байгаа эртний Грекийн их хөлгөн тууль юм. Тэр эртний домгуудыг нэгэн хүний, нэгэн гэр бүлийн амьдралд холбон, сонгодог зохиолын бүхий л шинжийг оруулж бичсэн нь үнэхээр гайхалтай. .

Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт диппломатч, улс төрийн зүтгэлтэн Д.Цахилгаан: Монсудар хэвлэлийн газраас намайг ямар ч байсан энэ бүтээлийг орчуулж чадна гэж хэвлэлийн газрын зүгээс үзсэн юм билээ. Ингээд надад санал тавихад би маш баяртай хүлээн авсан. Энэ том бүтээл ном болон хэвлэгдэж, нийтийн хүртээл болж байгаад маш их баяртай байна. Гэхдээ

ffskssss

Энэ зохиолыг зөвхөн Монгол хэлэнд буулгах төдий бус Монгол сэтгэхүйд буулгах юмсан гэж хичээсэн. Яагаад гэвэл Монгол орон үлгэр туульс, домгийн уламжлалтай орон. Миний үеийн хүмүүс бүгд үлгэр туульсиар л ундалж хүн болсон шүү дээ.

the one R0Tcfi3

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.