?LIVE: Иргэдийн биеийн байдлыг үнэлэн арбидол, монгол эмийг үнэ төлбөргүй олгож байгаа

НОК-ын Шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн Б.Батцоожтой гэрийн тусгаарлалтын талаар ярилцлаа.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад батлагдсан 14 мянга, ойрын хавьтагч 19 мянга гаруй иргэн гэртээ тусгаарлагдаж байна. Тухайн иргэнээс шинжилгээ аваад батлагдсан тохиолдолд НОК-ын мэдээллийн санд бүртгэгдэнэ. Та ойрын хавьтагч болсон тул гэртээ тусгаарлагдана уу гэж холбогдох байгууллагаас мэдэгдэнэ. Ингээд .

Тэгэхээр шууд хамт байсан хүнийг ойрын хавьтал гэж үзэхгүй. Халдвар судлалын асуумжаар тодорхойлно. Гэр бүлийн гишүүдийг ойрын хавьтал гэж үзэж байгаа. Харин гэр бүлээс гадуур ажлын ч юм уу хоолонд орсон хүнийг хавьтагч мөн эсэхийг тусгай тандалтын баг тодорхойлно.

Өдөртөө 50 орчим баг, шөнөдөө 7-8 баг ажиллаж байна. . Халдвар аваад эдгэрээд дөрвөн сар болсон бол вакцины бүрэн тунгаа аваад 14 хоног өнгөрсөн бол ойрын хавьтлаар бүртгэхгүй. Ажлаа хийж болно. . Коронавирусийн халдвар авсан болон ойрын хавьтал болсон иргэдээс PCR шинжилгээг төлбөртэй авахгүй" гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.