СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-15

Долоон сартай жирэмсэн эмэгтэй "ковид-19"-ын халдвар авсан ч ямар ч тусламж, эмчилгээ үзүүлэхгүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Долоон сартай жирэмсэн эмэгтэй "ковид-19"-ын халдвар авсан ч ямар ч тусламж, эмчилгээ үзүүлэхгүй гэрт нь байлгаж байна. Мөн гэр бүлээрээ халдвар авсан иргэдийг огтхон ч тоохгүй байна.

Долоон сартай жирэмсэн эмэгтэйн нөхөр:

-Манай ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүхэдтэй. Манай гэр бүлийн гурваас нь буюу хоёр том хүүхэд, эхнэрийн шинжилгээ “эерэг” гарсан.

Өнгөрсөн баасан гарагаас эхлээд 119 утас руу холбогдох гэж аргаа барж байна. Аргаа бараад халдвар авсан байх магадлалтай байна гээд өөрсдөө өрхийн эмнэлэг дээр очиж шинжилгээ өгсөн.

Гэтэл ямар ч арга хэмжээ аваагүй. Манай эхнэр уушгины хатгалгаатай нь батлагдсан. Жирэмсэн учир вакцин хийлгээгүй. Дээр нь насанд хүрээгүй хоёр хүүхэд маань вакцин хийлгээгүй. Гэтэл ор байхгүй гээд л огт тоож, авч хэлэлцдэггүй.

Хэдэн эм өгсөн. Түүнийг нь хэрэглээд л байж байна. Эмч нь ирэхдээ хүүхдүүдэд өгөх эм мартаад ирсэн байна гэсэн. Тав хоног хэрэглэх эм л гэж өгсөн. Тэгээд цааш өөр ямар ч эмчилгээ хийхгүй, шнжилгээ ч авахгүй гэнэ.  Ийм хариуцлагагүй, ажлаа хийж чаддагүй хүмүүс гэж байх уу. Маш олон хүүхэд, жирэмсэн эхчүүд энэ мэтээр эрсдэлтэй байна. Жирэмсэн хүний цаана хоёр хүний амь насны асуудал яригдаж байхад огт тоохгүй байгаа нь харамсалтай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.127.164

Энэ хэцүү цагт жирэмслэхгүй байж болдоггүй юм болов уу, иаш их эрсдэлтэй байна шүү дээ

zochin
2 жилийн өмнө
202.131.250.130

vaktsen hiilgesen bol. ydaj hungun hurne shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.