СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-15

🔴 LIVE: Иргэд: Энэ жил наадам тэмдэглэх нь "БУРУУ" гэх байр суурийг илэрхийлж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Коронавирусийн халдвар улс орон даяар оргил үедээ буй энэ үед улсын их баяр наадмыг тэмдэглэх талаар Засгийн газраас тавдугаар сарын 10-нд мэдээлж байв.

Өнгөрсөн жилийн хувьд дотооддоо халдварыг алдаагүй байсан хэдий ч Улсын Онцгой Комиссын хуралдаанаас цахимаар үзүүлэх Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг баталсан билээ. Энэ дагуу наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, 512 бөхийн барилдаан, сур, шагайн харваа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 13-р зуун цогцолборт зохион байгуулагдсан бол хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт үзэгчгүй болж өндөрлөсөн.

Гэтэл өнөөдрийн байдлаар өдөрт 2000 орчим халдварын тохиолдол, 10 орчим нас баралт бүртгэгдэж, халдвар 21 аймгийн хэмжээнд тархаад буй. Цар тахлын оргил үеэр наадам тэмдэглэх талаар иргэдийн үзэл бодлыг сонслоо.

Иргэдийн зүгээс хэдийгээр ардын хувьсгалын 100 жилийн ойг тодорхой хэмжээнд тэмдэглэх нь зүйтэй хэдий ч цар тахлын үед наадмыг өргөн дэлгэр тэмдэглэх нь буруу гэсэн байр суурийг илэрхийллээ.

Түүнчлэн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.