СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-06-13

Өнөөдрийн байдлаар нийт өвчлөлийн 30 орчим хувь нь хүүхэд байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Коронавирусын 11 цагийн ээлжит мэдээллийн үед хүүхдээ коронавирусээс хамгаалах зөвлөгөөг өглөө.

ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр:

Сүүлийн үед хүүхдийн өвчлөл их байна. Тэгэхээр хүүхдээ Ковид-19 өвчнөөс хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө мэдээлэл өгье. 

Эцэг эхчүүд өөрсдөө вакциндаа хамрагдаад хүүхдээ гадуур дагуулж явж байгаа нь том алдаа болж байна. Хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар зайлж байх хэрэгтэй.

Зарим эцэг, эхчүүдийн дунд хүүхэд хөнгөн өвдөж байгаа гэсэн буруу сэтгэглээгээр хандаж байна.

Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх хэрэгтэй. Гадуур явж ирчихээд шууд хүүхдээ үнсэхгүй, тэврэхгүй байх.

Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх хэрэгтэй. Энэ нь зөвхөн ковид-19 өвчнөөс бусад өвчинг дамжуулдаг шүү.

Хүүхдээ эрт унтуулж амрааж дархлааг нь дэмжихийг уриалж байна.

Хүүхдийн тоглоомыг байнга угааж ариутгаж байх нь чухал нь гэдгийг анхааруулж байна. 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
2 жилийн өмнө
202.131.250.130

Humuus bur nylh huuhdee teverchiheed zahaar heseh yum.Ur huuhdee hairlaach

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.