0-3 насны хүүхдээ харж буй эцэг, эхчүүдэд сард 110-120 мянган төгрөгийг олгоно

Боловсролын салбарын цахим шилжилтийн талаар БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Сайд Л.Энх-Амгалан "Сургуулийн өмнө боловсрол олгох нас 3-5 нас байдаг. 0-2 насны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан тохиолдолд хөгжлийн асуудал яригдана. Боловсролын багц хуулийн гол зорилт нь сургуулийн өмнөх боловсрол гэдэг нь 3,4,5 настай хүүхдийг оруулна. Түүнээс биш ясли болон хүүхэд харах тогтолцоог халж, 0-3 насны хүүхдээ эцэг, эх өөрсдөө харна гэдэг нь буруу ойлголт. Иймд Цэцэрлэг өөрийн хүчин чадал, боломжоос хамаараад өдөр өнжүүлэх, ясли нээж болно.

Ингэхдээ сар бүр 110-120 мянган төгрөгийн хувьсах зардлыг эцэг, эхчүүдэд олгоно. Мөн цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ харж буй ээжүүдэд 50,000 төгрөг өгч байгаа.

Үүн дэр нэмээд сар бүр хүүхдийн 100,000 төгрөг өгч байгаа. . Энэ мөнгөөр эцэг, эхчүүд хүүхдээ харах уу эсвэл яслид төлбөрөө төлөөд хүүхдээ харуулах боломжийг олгоё гэж байгаа юм. Таван нас сургуулийн өмнөх боловсролын нас учраас цэцэрлэгт 100 хувь хамруулах зорилт тавьж байгаа" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.