СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нэг өдрийн дотор гурван хүүхэд зам тээврийн ослоор амиа алдлаа!!!

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

2021 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 236 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй  160 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь хохирсон байна.

Хүний амь хохирсон осол, хэрэг:

2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09:30 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт шороон замд Lui gong GL маркийн Т жолоочтой автомашин, явган зорчигч хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.

2021 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 20:00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Toyota Estima маркийн А жолоочтой автомашин явган зорчигч, хүүхэд мөргөж амь насыг хохироосон.

2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч/хүүхэд/ болон жолоочийн амь нас хохирсон байна. 

Иймд, жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байхыг анхааруулж байна.

Харин явган зорчигчид нүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

 

 

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

 

 

 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.96

Согтуугаар т/х жолоодсоны хариуцлага доод тал нь 1000,0 төг, эсвэл машиныг нь шууд улсын орлого болгох хэрэгтэй шдээ.Хүний амьнаас үнэтэй машин байхгүй.Согтуу жолооч хэнд ашигтай байна аа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.