? LIVE: Дөрвөн хүүхэд төрүүлсэн одонгүй ээж олон түмнээс тусламж эрлээ

Жилд ганц тохиодог Эх үрсийн баяраар одонгоо авч, хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа ээжүүдийн дунд хэдийгээр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч одонгоо авч чадаагүй, ойр дотны хүмүүсээ алдсан Дархан-Уул аймгийн иргэн Ч.Оюунхүү гэдэг эмэгтэй уйлж сууна. Түүнд юу тохиолдоо вэ? 

Дархан-Уул аймгийн иргэн Ч.Оюунхүү: 

-Хэдийгээр өнөөдөр баярын өдөр, ээжүүд одонгоо аваад хөөр баяртай байгаа боловч, надад туслах хүн байгаа болов уу гэдэг үүднээс би өнөөдөр Сүхбаатарын талбайд ирээд сууж байна. . Хөөцөлдөөд авч чадаагүй. Өнөөдөр миний охины нас барсан өдөр. Надад амьдрах байтугай охиндоо зул өргөх ч мөнгө алга. 

Ээж маань 2012 онд нас барсан. . Нөхөр маань 2016 онд нас барсан. Нэг хүү маань хэвтэрт байдаг. Би яаж энэ өрийг төлөх юм бэ? Миний дансыг хаасан байсан. Яагаад хаав? гээд утасдахаар Дарханы Шүүхийн шийдвэрийн хүүхэн "Дансыг нь хаахаар гараад ирэв үү?" гэсэн. Надад төлөх мөнгө байхгүй байна шүү дээ. 

Сая хавар хотод ирээд явж байтал ухаан алдаж унасан. Эмнэлэгт үзүүлтэл намайг хорт хавдартай гэсэн. Нэг хүү маань чадах ядахаараа ажил хийдэг. Хөл хорио гээд улсын эмнэлэг авахгүй байсан учир 1.5 сая төгрөгийг хамж, шимж гаргаад хагалгаа хийлгэсэн. Хагархай гэдэстэй учир хэвтэрт байдаг хүүхдээ өргөж чаддаггүй. Эм уулгаж байнга унтуулдаг. Надад хэн нэгэн туслах болов уу гээд өнөөдөр Сүхбаатарын талбайд ирчихээд сууж байна гэв. 

Та бүхэн Ч.Оюунхүүд тусламжийн гараа сунгахыг хүсвэл түүний 9943-8746 дугаарын утсанд хандаарай. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.