СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-05-15

LIVE: "Шөнийн худалдааны төв"-ийн худалдаа эрхлэгчид "Хөл хорио"-г эсэргүүцэн жагсаал өрнүүлж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Нийслэлийн Онцгой комиссоос "Шөнийн худалдааны төв"-ийг ажиллаж болно гэсэн ч Улсын Онцгой комисс ажиллуулахгүй гэж мэдэгдсэн юм. Тиймээс энэ шийдвэрийг эсэргүүцсэн түрээслэгчид бараагаа талбай дээр шатааж, зам хаана гэдгээ илэрхийлж эхлээд байна. Өр зээлэндээ баригдаж, орлогогүй болсон худалдаа эрхлэгч, түрээслэгчид "Шөнийн худалдааны төв"-өөс бусад худалдааны төв ажиллаж байгаа ч өөрсдийнх нь үйл ажиллагааг нээхгүй байгаад бухимдаж байна.

Өчигдөр буюу 2021 оны 05 сарын 14-нд "Шөнийн худалдааны төв"-ийн хүрээслэгчид байгууллагын удирдлагатай зөвлөлдөн бүх бараагаа 50 хувь хямдруулж "нээлт" хийхээр болоод байжээ. Гэтэл шөнийн 21 цагт БЗД-ийн ЗДТГ-аас залгаж үүд хаалгаа нээж болохгүйг анхааруулсан байна. 

Ингээд өнөө өглөө үйл ажиллагаагаа эхлүүлэхээр ирсэн түрээслэгчид орж чадахгүй болж, дотогш оруулаад . Зэргэлдээ орших бусад худалдааны төв, хотын төвийн дэлгүүр, төвүүд нээгээд ажиллаж байхад "Шөнийн худалдааны төв" яагаад нээж болохгүй байгааг түрээслэгчид, түрээслүүлэгч аль аль нь ойлгохгүй, мэдээлэл авч чадахгүй гаднаа зогсож байгаа юм. 

Нэгэн түрээслэгч: Бид бүх л хөл хорионы хугацаанд ажиллаагүй. Үүнийг дагаад зээл төлөлтүүдээ хийж чадаагүй. . Өнөөдөр нээчихвэл хоолны мөнгөтэй залгах нь гэж л баярлаж байлаа. Яагаад ийм ялгавартай хандаж байгааг ойлгохгүй байна. Хотын төвийн барааны дэлгүүрүүд, хорооллын дэлгүүрүүд нээчихээд манайх яагаад болохгүй гэж? Хааж байгаа бол бүгдийг адилхан хаагаад, нээх бол адилхан нээх хэрэгтэй. Ялгаварлан гадуурхал гэж үзэж байна. 

Өөр нэг түрээслэгч мөн л зээл нь хойшлогдсон, орлогогүй өдрөөс өдөрт аргацааж байсаар ажил эхлэх нь гэж баярлаад ирсэн. Үнэхээр гомдолтой байна гэдгээ нуусангүй. Бүх түрээслэгчид вакцины хоёр тундаа хамрагдсан төдийгүй намар өвлийн хураагдсан бараагаа 50 хувь хямдруулж орлоготойгоо залгахаар яаран иржээ. 

"Шөнийн худалдааны төв"-ийн ерөнхий менежер Б.Цогзолмаа: Өчигдөр өглөө НОК-оос залгаад үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн байгаа эсэхийг лавлаж байсан. Энэ дагуу бэлтгэлээ хангаж, түрээслэгчиддээ дуулгаж бүр хямдрал зарлаж байгаагаа хүртэл хэвлүүлээд наачихсан байсан. Гэтэл Нээчихвэл манай байгууллага тусгай зөвшөөрлөө цуцлуулж, 80 хүртэлх сая төгрөгөөр торгуулна. Өнгөрсөн хугацаанд түрээсийн төлбөрөө ажиллаагүй өдөр бүрийг тэглэсэн. Манай байгууллагад ч түрээслэгчид ч ойлгоход хэцүү нөхцөл байдал үүсээд байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
139.5.217.235

Захуудаа нээмээр бна ард Түмний амьдрал хүнд бна шүүдээ

Монгол залуу
2 жилийн өмнө
202.21.108.254

Зиа ёстой эргүүтэж байнаа... Жаргалтай газар хүн тогтдоггүй гэж үг бийдээ.

зочин
2 жилийн өмнө
150.129.142.24

олон дэлгүүр байх тусмаа л орох хүнийх нь тоо хуваагдаад цөөрнө биздээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.