СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-05-04

Байгаль орчинд ээлтэй, ухаалаг, хүнлэг, зөв хэрэглээтэй иргэдийг бэлтгэх “Дэлхийн хамгийн том хичээл” -д 106 орон нэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын чуулганыг 2021 оны 5 дугаар сарын 03-7-нд www.eduexpo.mn цахим талбарт зохион байгуулж байна. Чуулган хоёр дахь өдрөө “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол”, “Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл-Орон нутгийн манлайлал” сэдэвт олон нийтийн форумаар үргэлжилж байна.

“Дэлхийн хамгийн том хичээл” санаачилгыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад байгууллагуудын хамтын үйл ажиллагааны хүрээнд 2015 оноос дэлхийн олон оронд хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Байгаль орчинд ээлтэй, ухаалаг, хүнлэг, зөв хэрэглээтэй иргэдийг бэлтгэх “Дэлхийн хамгийн том хичээл”  талбарт 106 орон нэгдэн орж, 40 гаруй хэлээр орчуулагдсан байна.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн боловсролын агуулгад сайн дүн тавьжээ

ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, НҮБ-ын Хүүхдийн сан, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн эвсэл хамтран энэхүү цахим талбарт нэгдэж, хичээл төлөвлөлтийн 33 загвар, зурган комик ном,  видео танилцуулгыг насны ангиллаар нь орчуулан хүргэжээ. БШУЯ, БХ, БМДИ, хөтөлбөр боловсруулагчидтай хамтран

Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс 567 суралцахуйн зорилт нь тогтвортой хөгжлийн зорилтын боловсролд хамаарч байв. ТХЗБ-ын арга хандлагын 4 төрөлд 895 арга техникийг хэрэглэж болохоор юм гэж дүгнэжээ.

Харин цаашид улам боловсронгуй болгохын тулд суралцагчдын суралцах хэрэгцээ, эрхийг хүндэтгэх, ялгаатай байдлыг тооцоолох, суралцахуйн үйл ажиллагаа, алхмуудыг хувилбартайгаар төлөвлөх, суралцагчийн эзэмших чадвар, чадамж талаас нь арга зүйгээ төлөвлөх, оролцооны аргад түшиглэх сургалтыг явуулах, багш нар харилцан арга зүйгээ хуваалцаж, хамтран хөгжих ёстой гэж байлаа. Багш нар хамтран ажиллах боломжийн эхлэлийг уг төслөөр тавьж, хичээлийн хөтөлбөрт амьдрал ахуйд ойр, орон нутгийн тулгамдсан асуудлыг тусгах, 21-р зууны иргэдийн эзэмшсэн байх суурь чадвар, тогтвортой боловсролын түлхүүр чадамж, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургууль, орон нутаг, үндэсний түвшинд жил бүр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахыг санал болгосныг чуулганы үеэр онцолжээ. 

Түүнчлэн боловсрол ба суралцахуйг бүхэлд нь тогтвортой хөгжлийн төлөө болгон өөрчилж, Монгол Улсын тогтвортой хөгжлийн баталгааны шийдэл нь хүн бүрийн заавал эзэмших шаардлагатай шинэ боловсрол буюу “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсрол” гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэжээ. Бүх түвшний сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгаж, хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг зөвхөн сургууль, багш нарт даатгах нь ч учир дутагдалтай.

Бодит амжилтад хүрэхийн тулд дэлхийн хөгжлийн чиг хандлагыг сайн судлах, өөрийн улсын хөгжлийн сургамжуудаа илрүүлэх, нийгмийн бүх салбарын хөгжлийн бодлогыг хооронд нь уялдуулах, нийт иргэдээ буюу Монголын хүний нөөцийг чадавхжуулах, хүн бүрийн тасралтгүй суралцах, тогтвортой ажиллаж, амьдрахад шаардагдах үйлийн орчныг хувирган өөрчлөх чиглэлээр шинэ арга механизмыг бүтээх, хөгжилд хөтлөхүйц шалгуур үзүүлэлт, арга хэрэгсэл бүхий хяналт-шинжилгээ, үнэлгээнд суурилах шаардлагатай юм байна.

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга- түншлэл” цахим чуулган “Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл-Орон нутгийн манлайлал” форумаар үргэлжилж байна. Маргааш “Хүүхдийн эрх-Эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин” форумаар, “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал, 5 дугаар сарын 6-нд “Өсвөр үеийнхний дуу хоолой- Байгаль орчны залуу сурвалжлагч” хүүхэд залуусын форумаар, 7-нд “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургууль –жижиг төсөл санаачлага” хамтарсан хэлэлцүүлгээр тус тус үргэлжилнэ.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.