LIVE: "Спутник В" вакцин хүртээмжгүй тул вакцинд хамрагдах иргэдийн тоо нэмэгджээ

Өнөөдөр нийслэлд 111 цэгт 295 багийн 2283 эмч, ажилчид 75960 иргэнийг дархлаажуулахаар ажиллаж байна. Нийслэлийн хамгийн том дархлаажуулалтын цэг болох Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байрлах Спорт цогцолборт очиж, нөхцөл байдлыг сурвалжиллаа.

Тус цэг өдөрт 1000 гаруй хүнийг дархлаажуулах хүчин чадалтай бөгөөд дунджаар 700-800 иргэнийг вакцинд хамруулж байгаа гэнэ.

Вакцинд хамрагдах иргэдийн тоо ч өдөр өдрөөр нэмэгдэж байгааг ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд дурдсан юм..  

СХД-ийн 34-р хорооны иргэн: Миний хувьд харшилтай тул "Спутник В" вакцин тариулахаар хүлээж байсан. Судалж үзээд вакцин хийлгэсэн нь дээр гэж шийдээд өнөөдөр ирчхээд байж байна. .

СХД-ийн 34-р хорооны өрхийн эмч Х.Батзаяа: Өрхийн эмнэлгээс 1-2 эмч вакцины цэг дээр ажиллаж байна. Түүнчлэн 1-2 эмч гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хяналт тавьж ажиллаж байна.

СХД-ийн 34-р хорооны хэсгийн ахлагч Ц.Бадамгэрэл: Миний хувьд 3 сарын 10-наас хойш амралтгүй, ажлын ачаалал ихтэй ажиллаж байна. Дархлаажуулалтын ажил хэзээ дуусна тэр хүртэл өрхийн эмнэлэгтээ очиж, үүрэгт ажлаа хийнэ. Бусад өрхийн эмч нар маш өндөр ачаалалттай ажиллаж байгаа. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд шаардлагатай эм, тариаг зөөх, утсаар мэдээлэл өгөх зэргээр.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.