LIVE: АН-ын даргаар С.Эрдэнэ хэвээр үлдэв

С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын тал ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг:

-Ардчилсан намаас цар тахлын хуулийг баримталж, намын даргын сонгуулиа амжилтай зохион байгуулсан. Одоо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэнэ. Дараа нь хоёр удаа халз мэтгэлцээн зохион байгуулна. Улмаар нийт гишүүд дэмжигчдийн саналаар нэр дэвшигчдээ тодруулна. Одоогоор хоёр нэр дэвшигч нэрээ ирүүлээд байна.

АН-ын НБД Ц.Оюундарь:

- Нэр дэвшигч тодорсны дараа ҮБХ, Их хурлаар батламжилна. Энэ хурлуудыг цахимаар зохион байгуулна.

АН-ын НБД Ч.Өнөрбаяр:

- АН одоог бүртэл Улсын бүртгэл дээр бүртгэлтэй хүчин төгөлдөр нам. АН алга болчихоогүй. Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэх эрхтэй. Тиймээс хуулийн хүрээнд сонгуульдаа оролцоно.

АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр одоогоор Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар нэрээ ирүүлээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.