АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 3 долоо хоногийн өмнө

LIVE: ШШГЕГ: МУГТ Н.Түвшинбаяраас коронавирусийн халдвар илэрсэн нь ПСР шинжилгээгээр батлагдсан

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө

Нийтэлсэн:   Т.Мягмар
3 долоо хоногийн өмнө

ШШГЕГ-ын харьяа, 461 дүгээр ангид хоригдож буй олимпын аварга Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар бид ШШГЕГ-ын ажилтан, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа. 

Хошууч Х.Баясгалан: 

-ШШГЕГ-ын харьяа 406 дугаар ангид халдвар тархсан талаар мэдээлсэн. Тус анги нь дамжин өнгөрөх байртай. Тус байранд байсан хүмүүсээс халдвар илэрсэн. 400 гаруй хүний 52 нь халдвартай нь тогтоогдон, эмчлэгдэж байна. Түүнээс биш, хоригдлуудаас илрээгүй. 

Харин, 461 дүгээр ангид хоригдож байгаа иргэн Н.Түвшинбаяраас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад "ЭЕРЭГ" гарч, улмаар энэ нь ПСР шинжилгээгээр батлагдсан. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зөвхөн, Н.Түвшинбаяр гэхгүй, халдвар авсан бусад хүмүүсийн биеийн байдал тогтвортой, хүндэрсэн хүн байхгүй. Хэрэв хүндэрвэл журамд заасны дагуу дараагийн шатны арга хэмжээг авна гэв. 


Манай хуудсыг дагаарай!


 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.