Улсын хэмжээнд мал бүртгэлжүүлэлтийн ажлыг эрчимжүүлнэ

Мал сүргийг бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, баяжуулах, хяналт тавих тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд мал сүргийг хувийн дугаартай болгож, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, мал бүртгэлжүүлэх ажлын үр дүн, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор "Мал бүртгэлжүүлэлтийн аян"-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байна.

1DB7EA71 00DD 4FDC A0D7 0560D474A2A8

Мал бүртгэлжүүлэлтийн аяныг хавар (3-р сарын 20-ноос 5-р сарын сарын 20), намрын (9-р сарын 20-ноос 11-р сарын 20) технологит хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Аяны хүрээнд:

  1. Монгол Улсын 21 аймгийн 183 сумын 2970 малчин өрхийн баталгаажсан үүлдэр, омгийн малын цөм сүрэг болох 290.2 мянган малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх,
  2. Цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан 213.1 мянган хээлтүүлэгч, шинээр нөхөн тавьсан өсвөр хээлтүүлэгчийг бүрэн ялган тэмдэглэж, Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулах,
  3. Цаашид мал бүртгэлжүүлэх ажлыг шат дараатай, төрөлжүүлэн зохион байгуулж мөшгөх тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх юм.

Малыг ялган тэмдэглэж, бүртгэхийн ач холбогдол

  1. Монгол Улс мал сүргээ ялган тэмдэглэж, хайрлан хамгаалж ирсэн түүхэн уламжлалтай. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе буюу 1959-1992 онд малыг бүртгэлжүүлж байсан бөгөөд энэ томоохон ажлын үр дүнд
  2. ,
  3. Бүс нутагт ямар төрлийн мал өсгөн үржүүлэх,
  4. Сайжруулагчаар ямар үүлдэр, омгийн мал ашиглах,

Хэрэгцээний эрлийзжүүлэгт ямар үүлдрийг ашиглах, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд бордооны цэгүүдийг хаана байгуулах зэргийг төлөвлөн хэрэгжүүлж, төрийн бодлого боловсруулж байсан. 
Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх нь малчид болоод мал аж ахуйн  салбарын бодлого зохицуулалтад чухал ач холбогдолтой юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.