461-р ангид хоригдож буй Н.Түвшинбаяр аварга коронавирусийн халдвар авчээ
Хорих 461-р ангид хоригдож буй Н.Түвшинбаяр коронагийн халдвар авсан болох нь батлагджээ.
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр багын найз, Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодсон бөгөөд түүнийг уг хэрэгт нь холбогдуулан энэ сарын 05-нд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорин 461 дүгээр ангид саатуулсан юм.
Харин 461-р ангид сар орчмын өмнө коронавирусийн халдвар гарч, дотроо алдсан гэх мэдээлэл бий. Гэвч хэдэн хоригдол халдвар авч, хэрхэн эмчилж байгаа нь тодорхойгүй, нууцалсан хэвээр байгаа юм.
Тэгвэл тэнд шинээр очсон Н.Түвшинбаяр аварга мөн халдвар авсан бөгөөд түүнийг 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.