СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-04-15

Улсын хэмжээнд сая 48 мянган толгой мал хорогджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө


Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон төллөх насны 29.7 сая малын 5.9 сая (20.0%) нь 2021 оны эхний улиралд төллөсөн байна. Эм хонины 22.6 хувь, эм ямааны 21.2 хувь, ингэний 10.8 хувь, үнээний 6.4 хувь, гүүний 2.3 хувь нь төллөжээ.

Том малын зүй бус хорогдол 1048.6 мянга болсон байна. Энэ нь өмнөх оноос 490.5 буюу 87,9 хувиар өссөн үзүүлэт юм. Харин 2021 оны 3 дугаар сард 508.2 мянган толгой мал хорогдсон нь эхний улиралд хорогдсон малын 48.5 хувийг эзэлж байгаа бол 2 дугаар сард хорогдсон малаас 264.4 (1.1 дахин их) мянгаар өссөн байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл ямаа 578.1 мянга, хонь 348.3 мянга, үхэр 74.7 мянга, адуу 41.2 мянган толгой, тэмээ 6.3 мянган толгой хорогдсон байна. Нийт хорогдсон малын 55.1 хувийг ямаа, 33.2 хувийг хонь эзэлж байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.