LIVE: Шинээр 1220 иргэнд халдварч илэрч, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.14/ хийлээ. 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн хугацаанд 1220 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 17823  боллоо.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 366 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 10253  болж байна. . Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 29 болж байна. 

49 настай эрэгтэйн онош өчигдөр буюу 04.13-нд батлагдсан бол 44 настай иргэн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид-19 өвчний хүнд хэлбэрээр нас баржээ. Улмаар Монгол Улсад ковидын улмаас болон хавсарсан өвчлөлийн улмаас нас барсан хүний тоо 29 боллоо.

Улаанбаатарт 1094, эмнэлгээс шалтгаалсан халдвар 2, зөөвөрлөгдсөн 10, хөдөө орон нутагт 114 тохиолдол батлагдав. Өнөөдөр батлагдсан 1220 иргэний хувьд халдвартай иргэний ойрын хавьтагч нараас илэрсэн. 

Эмнэлэгт 2804 иргэн эмчлэгдэж байгаагаас хүндэвтэр 652, хүнд 138, маш хүнд 40 иргэн байна. Өдөр ирэх тутам маш хүнд, хүндэвтэр иргэдийг тоо нэмэгдэж байгааг анхаарууллаа. 

172881092 1285043328577713 7582131267949411745 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.