ЗГ: Дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 14 хоног хатуу хөл хорио тогтоох хувилбар яригдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өглөөний 08:00 цагт эхэлсэн. Энэ удаад ЭМЯ-аас гаргасан хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцэж байна.
Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар авч буй хүний тоо өдөрт 800 давж, халдвараас үүдэлтэй нас баралт таван өдөр дараалан бүртгэгдсэн тул хатуу хөл хорио тогтоох саналыг ЭМЯ, УОК-оос удаа, дараалан гаргаад байгаа.
Хэдийгээр Засгийн газраас аль болох хатуу хөл хорио тогтоохгүй, эдийн засгаа дэмжих байр суурьтай байгаа ч халдварын тоо эрс нэмэгдэж байгаа учир мэргэжлийн байгууллагын саналыг эргэн харах бололтой.
ЭМЯ-аас энэ сарын 10-ны өдрөөс буюу дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн 14 хоног хатуу хөл хорио буюу "Улаан түвшин"-ы зэрэглэлд шилжих санал гаргаад байна. Засгийн газрын гишүүд уг саналыг хэрхэн шийдвэрлэх эсэхийг бид эргэн мэдээлэх болно.
2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар үүнээс гадна дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Үүнд:
-Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
-"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийн тухай,
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,
-Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай,
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.