Ж.Энхбат: Дэд сайд Б.Мөнхжин дипломат албаны машинаар хүүхнүүд зөөж, шөнөжин зугаалсан

Энэ сарын 3-4-нд шилжих шөнө дипломат албаны машинтай хүмүүс гадуур зугаалж байна гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Уг машины эзэн нь Гадаад хэргийн дэд сайд Б.Мөнхжин байсан нь анхаарал татаж буй юм.

Иргэн Ж.Энхбат "Улс даяар коронавирусийн халдвар тархсан хүнд үед Засгийн газрын гишүүн Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нь хүүхнүүд болон газрын дарга нартайгаа албаны машинаар шөнөжин зугаалж халдвар хамгааллын дэглэм зөрчсөн. Хоёрдугаарт, төрийн тусгай албанд явдаг, дуудлагаар үйлчилдэг 02-40 УНҮ гэсэн "Бенз" маркийн машинаараа зугаалсан нь УОК-оос гаргасан ковидын тухай хуулийг ноцтой зөрсөн. 

Тэд шөнө авч явсан хүүхнүүдээ "Amure" зочид буудалд буулгаж, 3-4 цагийн дараа гарч ирсэн зэрэг нь баримтаар баталгаажсан. Төрийн албаны зэрэг олон хуулийг ноцтой зөрчсөн. Би энэ мэдээллийг гаргаагүй. Олон нийтийн сүлжээгээр гарсан. Гадаад хэргийн яамнаас 88... тай дугаараас залгаж "Та одоо боль, байгууллагын нэр хүндэд ноцтой халдаж байна" гэсэн. Би болихгүй. 

Яагаад ард иргэдэд Ковидын хууль үйлчилдэг хирнээ том дарга нарт үйлчлэхгүй байна вэ. Тухайн шөнийн бичлэгээс харвал дэд сайдын автомашиныг дөрвөн цагдаагийн пост шалгалгүй, ёслоод гаргасан. Яагаад цагдаа нар хүртэл ингэж ялгавартай хандаж байгаа юм бэ" гэлээ. 

Зураг: Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин

5f08563899c6d (1) (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.