TREND LIVE: Миний охин уугаад байгаа юм уу?!

СТА дуучин А.Түмэн-Өлзийгийн оролцсон "Халамцуу яриа" нэвтрүүлгийн үеэр ээжтэйгээ ярьсан яриа  олон нийтийн сүлжээнд өнөөдөр трэнд боллоо.

Тэрбээр ээжтэйгээ хааяа ам мурийж, гомдоодогтоо гэмшдэг гэдгээ өгүүлээд нэвтрүүлэгт оролцож буй завшаанаа ашиглан, ээжтэйгээ холбогдтол түүнийг "согтуу байна" шууд тодорхойлов. Чухам ямар харилцан яриа болсныг түүвэрлэе. 

-Таныгаа уурлуулж, гомдоож байсан бол уучлаарай, охиныгоо. Би нэвтрүүлэгт оролцоод тань руу ярьж байна аа... 

-Наадах чинь тэгээд нэвтрүүлэг яг мөн юм уу?! Худлаа та нар уулзаад, уугаад яваад байгаа юм уу?! Та нар баяраа тэмдэглээд байгаа юм байна шд. 

-Ээж ээ, би нэвтрүүлэгт оролцож байна шүү дээ! 

-Та нар баяраа тэмдэглэж л байна шд. Наадах чинь ууж, идээд, баяраа сайхан тэмдэглэдэг нэвтрүүлэг юм уу, хаашаа юм. Тийм л юм байна шд. Бага уугаарай, миний охин... гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.