LIVE: Ж.Дэлгэрсайхан: 10 их наядын хөтөлбөр бол Монгол Улсын эдийн засгийг сэргээх зээл

Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Уг төлөвлөгөөг ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанканд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгааг Ерөнхий сайд дурдаж байсан билээ.

Тэгвэл Засгийн газрын 10 их наядын хөтөлбөр үнэхээр хэрэгжих боломжтой, боломжгүй хэмээн эдийн засагч нар үзэж байгаа юм. Уг асуудлаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай цахимаар холбогдож, байр суурийг нь тодрууллаа.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Миний хувьд Засгийн газрын 10 их наядын хөтөлбөр хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа.. Эдийн засаг ийм дор уначихсан байхад Засгийн газраас хараад сууж болохгүй. Үүнээс болж ядуурал, ажилгүйдэл нэрвэгдэх болно. Мөнгөний захаар дамжуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Мөнгөний захаар дамжуулна гэдэг бол Монгол банканд байгаа ашиглагдахгүй байгаа мөнгийг банкуудаар дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулах явдал юм.

Уг хөтөлбөр халамж, тусламж биш Монгол Улсын эдийн засгийг сэргээх зээл юм. Тэгэхээр эргэн төлөлт, зээлийн хүүгийн хувьд Монголын нөхцөлд хөнгөлөлттэй зээл байгаа. Зээл олгохдоо бизнесийн эргэн төлөлтийг гарцаагүй эргэн харах ёстой.

.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.