АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 1 сарын өмнө

Алтан Бөмбөрцөг наадмын шилдэг найруулагчаар хоёр дахиа эмэгтэй уран бүтээлч шалгарав

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Г.Ганчимэг
1 сарын өмнө

АНУ-ын кино болон телевизийн уран бүтээлүүдийн шилдгийг шалгаруулдаг Алтан Бөмбөрцөг наадмын 78 дахь ёслолын арга хэмжээ орон нутгийн цагаар ням гарагийн үдэш 21 цагт эхэллээ. Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ жилийн наадам цахим хэлбэрээр зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгаруулж байна.

Тус наадмыг энэ жил инээдмийн жүжигчин, продюссер Тина Фей Нью-Йорк дахь Рокефеллер төвөөс шууд дамжуулж байгаа бол жүжигчин найруулагч Эми Поелер Лос Анжелесийн Беверли Хилтон зочид буудлаас хөтлөн шилдгүүдийг хамтран шалгаруулж байна.

Дэлгэцийн болон кино уран бүтээл, уран бүтээлчдийн шилдгүүдийг нэрлэдэг Алтан Бөмбөрцөг наадам ихэвчлэн нэгдүгээр сард зохион байгуулагддаг боловч коронавируст цар тахлын улмаас хоёр сар орчим хойшлогдож, хоёрдугаар сарын 3-ны өдөр нэр дэвшигчдээ зарлаж, ийнхүү хоёрдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдлаа.

. Өнгөрсөн жилийн наймдугаар сард шулуун гэдэсний хорт хавдраар таалал төгссөн Чэдвик Бөүзмэн “Ма Рэйнийн хар ёроол” уран бүтээлд тоглосон дүрээрээ 78 дахь удаагийн Алтан Бөмбөрцөг наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагнал хүртлээ.

Шилдэг хөгжимт болон инээдмийн киногоор “Боратын дараагийн кино”, шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчнээр Андра Дэй, инээдмийн болон хөгжимт киноны шилдэг эрэгтэй жүжигчнээр Сача Борат Кохен, инээдмийн болон хөгжимт киноны шилдэг эмэгтэй жүжигчнээр Розаманд Пайк, шилдэг кино зохиолоор “Чикаго 7-ын мөрдлөг” зохиолоор Арон Соркин, шилдэг гадаад хэл дээрх киногоор “Минари”, шилдэг хүүхэлдэйн киногоор “Soul” зэрэг бүтээлүүд одоогоор шалгараад байна. 

/Наадмын шилдгүүдийг үргэлжлүүлэн танилцуулах болно/


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.