АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 1 сарын өмнө

LIVE: Д.Нарангэрэл: Коронавирусийн вакцинд хамрагдсан иргэдийн 21 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрсэн

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   З.Балдандугар
1 сарын өмнө

Монгол Улсын коронавирусийн халдварын нөхцөл байдал, өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр илэрсэн халдварын тохиолдол, вакцинжуулалтын ажил хэрхэн өрнөж байгаа талаарх цаг үеийн шуурхай мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс өглөө.

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Ж.Байгалмаа:

Коронавирусийн халдварын 41 тохиолдол сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр бүртгэгдлээ. Тухайн тохиолдлуудын талаар хэлбэл Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн бол Улаанбаатар хотоос 40 тохиолдол бүртгэгдсэн байна. Коронавирусийн халдварын тохиолдол буурахгүй байгаа тул иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг анхааруулж байна.

ЭМЯ-ны шинжээч Д.Нарангэрэл:

Коронавирусийн эсрэг ард иргэдээ вакцинжуулах ажил дэлхийн 103 оронд яг одоо өрнөж байна. Вакцинжуулалтад өдөрт дунджаар 7.5 сая хүн хамрагдаж байна. АНУ ард иргэдээ хамгийн өргөн хүрээтэйгээр вакцинжуулж байна. Тус улс нийт хүн амынхаа 14.2 хувь буюу 47 сая хүнийг вакцинжуулалтад хамруулахад 100 гаруй хүнд сөрөг урвал илэрсэн гэдэг мэдээлэл байна.

Монгол Улсын хувьд коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил үргэлжилсээр байна. Яг одоогийн байдлаар 7460 хүнийг астразенека вакцинд хамруулаад байна. Энэ нийт хамрагдах ёстой зорилтот бүлгийн хүмүүийн 11 хувь болж байна. Дархлаажуулалтад хамрагдсан хүний 21.5 хувь нь халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрсэн бол хоёр хүний даралт ихсэх урвал илэрсэн. Энэхүү шинж тэмдэг 2-3 хоногт бүрэн арилсан байна. Вакцинд хамрагдсан иргэд гурав хоногийн хугацаанд архи согтууруулах ундаа уухгүй байх, вакцин хийлгэсэн газартаа хоёр хоног ус хүргэхгүй байх, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн төрлийн вакцинд хамрагдаагүй байх ёстой.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.