СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-27

Өнөөдөр 254 иргэн эх орондоо ирнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр БНСУ-аас 187, Америк, Австрали, Канад, Зүүн Өмнөд Азийн улсаас 67 буюу нийт 254 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 15 нь өндөр настан, 26 нь эрүүл мэндийн шалтгаантай, 49 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь жирэмсэн, 56 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 86 нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тасалбараа авсан, 11 нь түр саатруулах байранд байсан иргэд байна.

Иргэдийг Тоёоко Инн зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.