СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-02-26

LIVE: Шинээр 30 тохиолдол бүртгэгдсэний 16 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээ болон дархлаажуулалтын талаар танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинжилгээ хийхэд 30 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Үлдсэн 14 нь өмнө батлагдсан иргэдийн ойрын хавьтлын хоёрдогч, гуравдагч шинжилгээнээс илэрсэн. халдвар ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдээс илэрчээ.

 Улаанбаатар хотын хэмжээнд нийт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1989 болсон. Бусад аймгуудад халвдар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2315 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 53 тохиолдол эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 2831 болсон. Үүнээс эдгэрсэн 2150 хүн буюу 76 хувь нь эдгэрсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.