Шүүгч нарын ёс бус асуудлыг мөрдөж буй цагдаагийн алба хаагчдыг шалгахаар болжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “Парк вийв ресидэнс” орон сууцны хороололд хууль бусаар биеэ үнэлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдаж эмэгтэйчүүд болох Б.Э, Б.Ю нарын өмгөөлөгч Д.Баттулга нь тухайн хэргийг мөрдөн шалгаж буй цагдаа нарыг “Бусдад эрүү шүүлт тулгасан, эрүүгийн хэрэг мөрдөн шалгах тухай хуулийг ноцтойгоор зөрчиж нотлох баримт цуглуулсан” хэмээн буруутгаж шалгуулах тухайгаа хэд хоногийн өмнө хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэж байсан.

Уг гомдол мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөн байцаагч Насанжаргал, Билгүүдэй, Анарчулуун нарыг шалгахаар болсон гэдгээ Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, УЕП-ын туслах прокурор Ц.Ариунболд мэдэгдсэнийг та бүхэн харж байна.

154575583 461548075211642 5234774627602060746 n

Шүүгч нарын ёс бус асуудлыг хэрхэн шалгаж байгааг энд мэдээнээс үзнэ үү

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.