АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд | 1 сарын өмнө

Цагдаагийн офицерын эхнэр үйлчлэгчээ хэрцгийгээр хороосон хэргээ хүлээв

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Г.Ганчимэг
1 сарын өмнө

Сингапурын цагдаагийн ажилтны эхнэр Мьянмараас ирсэн гэрийн үйлчлэгчийн амь насыг хэрцгийгээр хороосон гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Хэрэгтэн үйлчлэгч эмэгтэйг хоол өгөлгүй өлсгөж, зодож нүдэн харгис хандсан хэргээ хүлээсэн байна.

Уг хэрэг 2016 онд гарсан бөгөөд үйлчлэгч эмэгтэйн цогцсыг олоход ердөө 24 кг жинтэй байжээ. Мягмар гарагт Сингапурын шүүх хэрэгтэн Гайятхири Муругаяныг 28 зүйл ангийн хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорууд түүнийг хүнлэг бус, чөтгөр шулмын үйлдэл гаргасан хэмээн буруутгажээ.

Хэрэв .

Ойрын жилүүдэд өндөр хөгжилтэй, чинээлэг Сингапур улсад гэрийн үйлчлэгчдэд хэрцгий хандаж, хүчирхийлсэн хэргүүд олон гарах болсон. Хүний эрхийн байгууллагууд Азийн хөрш орнуудаас ирж буй гэрийн үйлчлэгчдийн эрхийг хамгаалах тал дээр анхаарал хандуулахыг эрх баригчдаас хүсч байна.

Хохирогч Пиан нь Гайятхиригийн гэрт 2015 онд ажилд оржээ. Тэрээр анх удаа гадны улсад цагаачлан ажилд орсон нь байв. . Гэмт этгээдийн гэрт байрлуулсан хяналтын камеруудын бичлэгт хохирогчийн амьдралын сүүлийн нэг сарын хугацаанд түүнийг өдөрт хэд хэдэн удаа дайрч доромжилж байгаа нь бичигдсэн байна. Мөн түүнийг халуун индүүгээр түлж, хүйтэн хоол, зүсэм талхыг усанд норгон өгдөг байжээ. Жил хоёр сарын хугацаанд хохирогч 15 кг буюу биеийн жингийнхээ 40 хувийг алджээ.

24 настай залуу бүсгүй 2016 оны долдугаар сард удаа дараа Гайятхири болон ээжид нь зодуулсны дараа нас барсан байна. Задлан шинжилгээгээр Пиан удаа дараа зодуулж доргисноос болж тархинд нь хүчилтөрөгч дутагдан нас барсан болохыг нь тогтоожээ.

Гайятхиригийн өмгөөлөгчид сэтгэл санааны хямрал, хувийн зан үйлийн эмгэг өвчтэй тул үйлчлүүлэгчид нь оноосон ялын дээд хэмжээг бууруулах хүсэлт тавьсан байна. Түүний нөхөр Келвин Челвамыг уг хэрэг гарсны дараа үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Эх сурвалж: ВВС


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
66.181.186.94

Авгай нарын хар гэж нэг заваан юм бас байна өа

Зочин
1 сарын өмнө
66.181.183.84

хар ххалтрын боол болохоор ингэж байгаа юм.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.