Буйр нуурт цөмөрсөн хоёр машиныг татан гаргажээ

Дорнод аймгийн Халхгол сумын “Ялалт” 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Буйр нуур”-т 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мэдээлэл ирсний дагуу Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Эрэн хайх, аврах бүлэг томилох тухай” А/10 тоот тушаалаар Эрэн хайх, аврах ангийн захирагч, хошууч Ц.Отгонхүүгээр ахлуулсан 6 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн захирагч, дэд хурандаа М.Сүхсайханаар ахлуулсан 5 алба хаагч нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 2021 оны 02 дугаар сарын 18-наас 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрүүдэд томилогдон ажиллаа.

152282955 719515348930867 4205318180909431909 n

151788018 332051494893237 8934491484521989410 n 1

Буйр нуурын мөсөнд цөмөрч живсэн суудлын 1, ачааны 1 автомашин нь нуурын зүүн хойд эргээс дотогш 2 км, мөсний зузаан 25-30см, усны гүн 8,5-9,0 метр, 2 автомашин хоорондоо 15-20 метрийн зайтай тээврийн хэрэгслүүдийг татан гаргах ажиллагааг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрмийн зааварчилгааны дагуу алба хаагчдыг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан.

150895141 793241211538524 214052077621116554 n1

151005840 181126113786476 7501195585576083942 n1 1 6ywp9nwj8g2fhidnrawma8g9iqst0ooam6oyo3vhydc

Томилгоот бүлэг нь Буйр нуурын 8,5-9,0 метрийн гүнд 3 удаагийн шумбалтаар тээврийн хэрэгслийн байршлийг тодорхойлж, автомашинуудад холболт хийн нуурын гадаргуун дээр татан гаргах ажиллагааг зохион байгууллан үүргээ амжилттай биелүүлсэн байна.

153134048 118816613448451 18238294652301267 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.